Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Өдрийн гэрэл зураг

Өдрийн гэрэл зураг: 2013.8.10

Намиби. Соссусфлей гэх хөндий Намибийн цөлийн төв хэсэгт орших бөгөөд давсны зузаан давхрагаар бүрхэгдсэн гадарга хэдэн арван км үргэлжилнэ. Хөндий хоёр талаасаа элсэн уулаар шахагджээ. Соссусфлей нь үе үе Тсохаб голдрил болдог. Хоёрдугаар сард тэр хавийн ууланд үер буух үеэр хөндий хэдэн цагийн турш гол болон хувирдаг байна. Соссусфлей гэдэг нэрийг нутгийн хэлнээс “намгийн мухардал” гэж буулгадаг ажээ.

Фото: KARI/ESA


Дэлхийн гэрэл зураг: Үүлгүй шөнө

Өдрийн гэрэл зураг: 2013.8.11

Хэрэв үүлгүй бол сартай шөнийн Европ дэлхий орчмын тойрог замаас ингэж харагдах ажээ. Энэхүү компьютерийн загвар нь хиймэл дагуулын бодит зурагт үндэслэгджээ.

Фото: Anton Balazh/Shutterstock
Өдрийн гэрэл зураг: 2013.8.12

Орос, Москва. Москвад Хөнгөн атлетикийн дэлхийн аваргын тэмцээн явагдаж байна.

Фото: Kai Pfaffenbach / Reuters /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж