“Тунгалаг Тамир” мюзикл дахин эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.23-нд нийтлэгдсэн

“Тунгалаг Тамир” мюзикл дахин эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр “Тунгалаг тамир” мюзиклыг тоглоно. Энэхүү мюзиклыг Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романаас сэдэвлэн бүтээжээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны мэндэлсний 60 насны ойг тохиолдуулан энэхүү мюзиклыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, театрын шилдэг тенор, Гавьяат жүжигчин Д.Ганхуягын найруулгаар энэ сарын 16-нд анх удаа тайзнаа тоглож, үзэгчдийн хүртээл болгосон. 
Энэ удаад Эрдэнэ-Б.Баатархүү, Итгэлт- Д.Ганхуяг МУГЖ, Д.Шагдарсүрэн, Долгор- Ж.Иймаа, Ц.Алтантуяа, Дулмаа- Б.Урангоо, Б.Уранчимэг, Төмөр- О.Батбаатар, А.Анар-Эрдэнэ, Түгжил- Б.Мөнхтөр, Бадарч тахар- Х.Тамир, Галсан-С.Баттулга, Д.Шагдарсүрэн, Довчин бэйс- Б.Энхсайхан, Гэрэл-Д.Цэрмаа, Б.Нямсүрэн, Хятад тогооч- С.Баттулга, М.Даваадорж, Бат Эрдэнийн хүүхэд – Б.Ганцогт, Хонгор- Д.Эрдэнэ-Очир, Гэрийн эзэн- О.Анхбаяр нар тус тус тоглох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж