Антонина Кривошапка хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Антонина Кривошапка хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 400 метрийн шигшээ уралдаанд ОХУ-ын Антонина Кривошапка хүрэл медаль хүртлээ. Их Британий Кристин Охируога 49.41 секундын амжилтаар тэргүүлсэн бол Бостваны Амантле Монтшо 49,41 секундээр мөнгөн медаль хүртжээ.

400 метрийн уралдаанд 40 тамирчин уралдсанаас шигшээ уралдаанд ОХУ-ын хоёр тамирчин шалгарсан. Антонина Кривошапка ДАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртээд байна. "Берлин-2009"-д энэ зайндаа хүрэл авч байсан түүний хувьд дөрвөн жилийн дараа нутгийн дэвжээнд шилдэг гэдгээ дахин харуулж, Оросуудын медалийн тоог ахиуллаа. Оросын бүсгүйчүүд 4*400 багийн буухиад амжилттай байдаг. Тэд “Берлин-2009”, “Тэгү-2011”-ээс 4*400 метрт хүрэл медаль хүртэж, энэ амжилтаа Лондонгийн олимпийн наадамд ахиулж, мөнгөн медаль хүртэж байсан. Тэгэхээр ирэх бямба гаригт болох эмэгтэйчүүдийн 4*400 метрийн буухиа уралдаан Оросуудын хувьд их найдвар тавьж буй.

Нутагтаа болж буй ДАШТ-нд Оросууд гурван өдрийн дараах байдлаар нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар долдугаар байрт бичигдэж байна. АНУ (гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл) медиалийн тоогоор тэргүүлж байгаа бол Ямайк /2+0+1/, Их Британи /2+0+0/ улс удаалж байна.

Сануулахад, өнөөдөр эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын шигшээ уралдаан болох бөгөөд ОХУ-ын нэрт тамирчин Елена Исинбаева сүүлчийн харайлтаа хийнэ. Тулгууртай харайлтын шигшээд 12 тамирчин шалгараад байгаа бөгөөд Улаанбаатарын цагаар шөнийн 04:35-д эхэлнэ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж