
ертөнцөд зургаан жил тасралтгүй уран бүтээлээ “Гурван охин” хамтлагийн
бүсгүйчүүд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр анхны бие даасан “Жинхэнэ хайр”
тоглолтоо хийж байгаа билээ. Тэд зургаан жилийн турш гурван бие даасан
цомог гаргаж олон клипийг үзэгчдэд хүргэсэн. Мөн тэд удахгүй дөрөв дэх
цомгоо гаргахаар ажиллаж байгаа төдийгүй ардын дуунаас бүрдсэн цомог
хүртэл гаргах төлөвлөгөөтэй байгаа. Энэ мэт тэдний хийсэн бүтээсэн, уран
бүтээлийг нь үнэлж Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр
“Гурван охин” хамтлагийнханд Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол
тэмдгээр шагнах гэж байгаа сурагтай. Магадгүй өнөөдөр болох тоглолтынх
нь дундуур “Гурван охин” хамтлагийнханд СТА цол тэмдгийг нь гардуулах
биз. Ийнхүү “Киви” хамтлаг, “Гурван охин” хамтлагууд СТА цол тэмдгээр
шагнуулж, цаашдын уран бүтээлдээ илүү анхаарч ажиллах өндөр хариуцлага
тэдэнд ирлээ. Амжилт хүсье, бүсгүйчүүд ээ.
М.Анир