Монголчууд эрт үеэс хувцасны өнгө зохицлыг
ихээхэн тохируулж
ирсэн бөгөөд энэ нь үндэсний ёс заншил, улс төрийн утга агуулга, гоо
зүйн
мэдрэмжийг илэрхийлдэгбайснаара онцлог юм. Монгол хувцасны өнгөний
сонголт нь
хүрээлэн байгаа орчин байгаль цаг уур, газар, өвс ургамлын өнгө болон
соёл зан
заншилтай холбоотой.
Жишээ нь: хөх өнгийг тэнгэр, цэнхэр өнгийг ус,
ногоон өнгийг
өвс ногоо, саарал өнгийг зэр зэвсэгтэй холбон үзсээр иржээ.
Монголчууд гол төлөв
хөх цэнхэр , цэнхэр хөх өнгөөр дээл тэрлэг өнгөлдөг байсан нь эх газрын
өнгө
тэнгэрийн агаар мандал, амьтдыг ундаалах мөнхийн усны өнгөтэй харьцуулан
сонгож, шар өнгийн эдээр санваартны өмсгөл хийх тул
тэр өнгөнөөс зайлшийдэг байжээ.
Мөн насныхаа онцлогт тохируулан хувцасныхаа өнгө, материалыг сонгодог
байжээ.
Жишээ нь: настангууд бүдэг өнгө, эмэгтэйчүүд залуучууд тод өнгийн хувцас
хийж,
харш өнгөөр эмжинэ.