Астазантин
нь Haematococcus pluvialis бичил замаганд оршдог каротиноидын комплекс дах
нөсөө юм. Өвөрмөц молекулын бүтэцтэй учраас өндөр чанарын антиоксидант идэвхийг
үзүүлдэг.
Астазантин нь бета-каротинаас 20-40 дахин илүү
антиоксидант чанартай, С аминдэмээс 500 дахин, Е аминдэмээс 1000 дахин илүү
хүчтэй. Лютейнээс 4 дахин илүү антиоксидантын багтаамжтай, нарны хэт ягаан туяа А, В-ээс хамгаалах чадвар өндөр, дархлааны
Т1, Т2 туслагч эсүүдийг идэвхижүүлэх, дархлааны иммуноглобулинуудын нийлэгжлийг
эрчимжүүлэх, элэгний хоргүйжүүлэлтийг сайжруулах, С, Е аминдэмүүдийн үйлчилгээг
нэмэгдүүлэх олон талын ач тустай.
Эсийн энерги үүсгэдэг бүтэц болох митохондрт
үйлчилж, тасралтгүй үргэлжлэх эрч хүчийг бий болгодог. Энерги үүсэх үйл явцад
гардаг нэг сөрөг нөлөө нь их хэмжээний чөлөөт радикалуудыг бий болгож, үүний үр
дүнд булчин, үений өвдөлт, ядралт үүсдэг. Энэ нөлөөнөөс астазантин хамгаалах
үйлчилгээтэй.
Давхар-нууцлалтай, пласебо-хяналтат судалгаагаар
астазантин нь спортын дасгал сургуулилтын үеийн тэсвэр тэвчээр, хүч чадлыг
ихээр нэмэгдүүлж, булчингийн сэргэх хугацааг удаашруулж, дасгалын дараах
булчин, үений өвдөлтийг багасгаж байжээ. Астазантин нь шөрмөс, булчингийн
өвдөлт, үе мөчний үрэвсэл, гэмтлийн үед үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ
үзүүлж, өвдөлт, зовиурыг намдаадаг.
Астазантин нь эсийн түвшинд липидын хэт исэлдэлтийг
бууруулж, эсийн мембран болон эсийн доторх метохондрын мембраныг хамгаалдаг.
Цус-тархины хоригийг нэвтэрдэг учраас нүд, тархи, төв мэдрэлийн тогтолцооны
исэлдэлтийн гэмтлийг бууруулж, глаукома, Альцгеймер гэх мэт нүд, мэдрэлийн
дегенератив өвчнүүдээс хамгаалдаг.