Шинэ нисэх онгоцны буудал 2016 онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Шинэ нисэх онгоцны буудал 2016 онд ашиглалтад орно

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх асуудал удаан яригдсаны эцэст Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барихаар болсон билээ. Шинэ нисэх онгоц барих барилгын явцтай Зам тээврийн сайд А.Гансүх танилцсан байна. А.Гансүх сайд хэлэхдээ “Тус нисэх онгоцны буудлын ажил графикийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2016 оны арванхоёрдугаар сард ашиглатад орохоор ажиллаж байгаа юм байна.  Одоогоор баганын суурь, бетон цутгалт хийгдэж байгаа” гэлээ.

Улаанбаатараас 54 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигтийн хөндийд 3600 метр урт нислэгийн талбай бүхий шинэ онгоцны буудал барих ерөнхий гүйцэтгэгчийг оны өмнөхөн шалгаруулжээ. Эл төсөлд “Мицубиши-Чиёода”, “Шимизү-Данипо” корпораци түншлэлийн санал ирүүлснээс “Мицубиши-Чиёода” шалгарсан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж