Ээлжит бус чуулганыг зарлах уу

Хуучирсан мэдээ: 2013.08.13-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг зарлах уу

УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг зарлах талаар шаардлага хүргүүлээд буй. Эдийн засгийн хүнд нөхцөлд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, 2013 оны Төсөвт тодотгол хийх, нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай арга хэмжээ авахыг шаардаж байгаа билээ.

Тэгвэл ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах вэ гэдэг асуудал Төрийн ордонд яригдах болж. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах ч энэ сарын 19, 20-нд ээлжит бус чуулганыг зарлах нь зүйтэй гэсэн санал АН-ын зүгээс гарах болж. Ямартай ч ээлжит бус чуулган хуралдах товыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэнэ. Шаардлага хүргүүлээд буй МАН-ын бүлгийн зүгээс энэ наймдугаар сардаа багтаан хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж