
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар зэрэг байгууллагууд хамтран “Мэдээллийн аюулгүй байдал-2013” сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 09.30 цагт Төрийн ордонд эхэллээ. Сургалтыг Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар, Үндэсний дата төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Сургалтад Япон улсын JPCERT/CC байгууллагын төлөөлөгчид оролцож, “Цахим аюулгүй байдал, халдлагын хандлага, сүлжээний болон будлианы хяналт” сэдвээр сургалт явуулж байгаагаараа онцлог юм.
Семинарт төрийн байгууллагууд, банк, үүрэн холбооны операторууд болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцоно. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар цахим аюулгүй байдлын өнөөгийн байдалд нэгдсэн үнэлгээ өгч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар ярилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна.
Ш.ЧИМЭГ