
Эмэгтэй хүний оюуны төвшин хэр өндөр байна, төдий чинээ хүүхэд төрүүлэх нь бага байдаг гэсэн дүгнэлтэд Лондон хотын эдийн засгийн сургуулийн эрдэмтэд хүрчээ. Тэдний баталснаар IQ түвшин 15 оноогоор нэмэгдэх тутам эмэгтэй хүний ээж болох хүсэл 25 хувиар буурдаг байна. Эрдэмтэд хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлтийн үзүүлэлтийг харьцуулсны үндсэн дээр ийм дүгнэлт гаргажээ. Мөн эх болох үүргээсээ татгалзах нь илүү болж байгааг ч дурьдсан байна. Үүний шалтгаан нь 40 нас дөхөж байгаа эмэгтэйчүүд хамт амьдрах хүнээ хайхад цаг зарцуулахыг хүсэхээ больдгоос үүдэлтэй ажээ.
С.ӨЛЗИЙЖАРГАЛ