“Улаанбаатар түншлэл -2013” экспо болно

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар түншлэл -2013” экспо болно

“Улаанбаатар Түншлэл-2013” олон улсын намрын үзэсгэлэн, яармаг есдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох ажээ. 17 дахь удаагийн үзэсгэлэн, яармагийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулна.  

Үзэсгэлэн, худалдаа экспортын болон экспортлох боломжгүй бараа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс гадна эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой. Үзэсгэлэн, яармагт дотоодын үйлдвэр, компаниудаас гадна АНУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, Польш,  Сингапур, Тайвань, Япон зэрэг улсаас аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид ирж оролцох юм байна. Үзэсгэлэн, яармагт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарыг дуустал бүртгэх ба Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 312371  дугаарын утсанд хандан мэдээлэл авах боломжтой. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж