Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Леди Гага хуримлана

Алдарт дуучин Леди Гага нөхөрт гарах нь ээ.
Дуучин бүсгүйн ирээдүйн нөхөр нь жүжигчин Тейлор Кинни бөгөөд түүнийг
кино сонирхогчид  нэрт цуврал болох “Вампирын тэмдэглэлүүд”-ийн дүрээр
нь илүү мэдэх байх. Леди Гага дотны найздаа Кинниг “Үлдсэн амьдралаа
хамт өнгөрүүлэх хүн мөн” хэмээн нэг биш удаа хэлж байжээ. Тэдний эргэн
тойрны хүмүүс хосуудыг “Яг л бие биедээ зориулагдсан хүмүүс” ч гэж
үнэлдэг болсон гэнэ.

Тэд 2011 оны есдүгээр сараас болзож эхэлжээ.
Хосуудыг аль хэдийн хуримаа хийх газраа сонгосон гэх мэдээлэл одоо
цацагдаж байгаа ба Пенсильвани мужийн Кинни-Ланкастер хотод хуримлах
бололтой. Хуримаа маш даруухан хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийн
араас түүний фэнүүд нь “Энгийн хурим Леди Гагагийн стильд огтхон ч
тохирохгүй” гэх үгсийг дайж байгаа ажээ.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж