“Реал”-чууд цомоо эвдэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

“Реал”-чууд цомоо эвдэлжээ

Саяхан
Реал Мадрид багийнхан Испанийн хөлбөмбөгийн холбооны цом Копа дел
Рей-ийн аваргын тоглолтод байнгын гол өрсөлдөгч нь байсаар ирсэн
“Барселона”-г хожиж энэ гайхамшигт цомыг гардсан билээ. Ялалтандаа
баярлаж хөөрсөн “Реал Мадрид”-ийн хөлбөмбөгчид төрөлх хотынхоо гудамжаар
дээд талд нь задгай тавцан зассан автобусаар цомоо залан хөгжөөн
дэмжигчидтэйгээ хамт хөөр баяраа хуваалцжээ.

 Гэвч хэт их баярын
торгон агшинг “хиртээсэн” тоогүй явдал гарсан байна. Бороотой байсан
Мадрид хотын гудамжаар аялах явобусны дээд тавцан дээр нөгөө алдартай
цомыг толгой дээрээ өргөж явсан “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Серхо
Рамос гэнэт үнэтэй шагналаа унагаж орхижээ. 1993 оноос хойш олон
гайхамшигт мөчийг дуурсган өндөрт мандаж явсан Кода дел Рей ийнхүү анх
удаа шаварт хутгалдан автобусны дугуйн доор орж эвдэрсэн байна. Ийнхүү
реалчууд авсан цомоо хоногтоо багтааж эвдэлсэн гайхалтай амжилт
тогтоожээ.

Гудамжинд пиг дүүрэн шавсан 60 мянга гаруй хөгжөөн
дэмжигчид эхэндээ юу болсныг сайн анзаараагүй ч автобус зогсож доороос
нь цагдаа нар цомыг татаж гаргахыг олж харжээ. Дараа нь Серхо Рамос
болсон явдлыг твиттертээ “давсалж” бичихдээ “дел Рей цом миний гараас
хөгжөөн дэмжигчид рүү тэмүүлээд, тэгээд уначихсан” гэж наргиан болгосон
байна. Харин Реал Мадрид багийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр бол
алдарт цом хэлбэр дүрсээ бага зэрэг алдсан тул түүнийг урласан дархан
хөөрхөн ажилтай болж байгаа бололтой.

М.Наст

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж