Б.Батмөнх зааны цолны мялаалга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Б.Батмөнх зааны цолны мялаалга боллоо

Ардын
хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд амжилттай зодоглож, Монгол Улсын
заан цол хүртсэн Төв аймгийн Баянхангай сумын харьяат,  ОБЕГ-ын “Аврагч”
спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Батзоригийн Батмөнхөд
хүндэтгэл үзүүлэх наадам амралтын өдрүүдэд түүний төрсөн нутаг
Баянхангай суманд боллоо.

Наадмын үеэр Төв аймгийн нутгийн
зөвлөлөөс шинэ зааны амжилтыг мялааж, Land 200 маркийн, алтлаг өнгийн
автомашин гардуулсан бол  Баянхангай сумынхан суурь хонь, азарга
адуугаар залуу заандаа бэлэг барьжээ.

Цолны мялаалга наадамд 64
бөх зодоглосноос аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, улсын харцага
Ө.Даваабаатар үзүүрлэсэн байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж