Apple хараагүй хүмүүст зориулсан тоглоом бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Apple хараагүй хүмүүст зориулсан тоглоом бүтээжээ

Apple
компани хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан видео
тоглоомыг бүтээжээ. Энэхүү тоглоомыг iPhone болон iPod зэрэг хэрэгслүүд
дээр тоглох боломжтой бөгөөд тоглоомоос гарах дууны эффектүүд тоглогчдыг
чиглүүлэх ажээ.

Шинэ тоглоомыг “Stem Stumper” буюу үндэс сугалагч хэмээн нэрлэсэн ба
энэхүү тоглоом нь стандарт таавар тоглоомын загвар дээр суурилжээ.
Тоглогч дэлгэцэн дээр хуруугаараа өөрийн явах замыг зурахад тохиолдох
саад бэрхшээлүүд эхнээсээ гарч эхэлнэ. Тоглоомын эцсийн зорилго нь нэгэн
царай муутай ургамлыг тэжээх бордоотой уутыг олох явдал бөгөөд ингэх
замдаа ууртай модны үндэс, хогийн ургамлыг устгагч үүл гэх мэт олон саад
бэрхшээлтэй тулгарна. Ийм маягаар тоглоомын дэс дараалал үргэлжлэх
бөгөөд Apple энэ тоглоомыг хэрэглэгчдэд хүргэхээс өмнө нэлээд удаан
хугацаанд маш олон хүн дээр туршиж үзсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж