Асашёорюү дугуйчидтай уралдав

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Асашёорюү дугуйчидтай уралдав

Их аварга Асашёорюүг “бахардаж уналаа” гэх мэдээлэл цахим сайтуудад цацагджээ. Олны сонирхлыг татсан энэ мэдээлэлд нэр дурьдагдсан аварга  “Амжилтын эзэд” нэртэй телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байгаа юм. Үндэсний сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай, софт теннис, дугуй, уртын харайлт, волейбол зэрэг спортын 12 төрлөөр тухайн спортын шилдэг тамирчидтай халз тулалдах уг шоуны зураг авалт энэ өдрүүдэд үргэлжилж буй. Гэхдээ аварга бахардаж унан, олныг сандаргаагүй ч дугуйн холын зайн уралдааны үеэр багагүй цуцаж, ядарчээ. Аваргын сэтгэл хөдлөл ил байдаг хойно, амьсгаа дарах тэрхэн мөчийг адтай нэгэн нь ийн буулгасан бололтой.

Их аварга одоогоор гүйлт, дугуй, буудлагын төрлүүдийнхээ уралдаанд оролцоод байгаа гэнэ лээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж