
“Чингис хаан” нисэх онгоцны буудалд буух ёстой байсан Сөүлээс Улаанбаатарын чиглэлийн нисэх онгоц Иркутск хотын нисэх онгоцны буудалд газардаад байгаа гэнэ. Уг нислэгийн хуваарь өөрчлөгдсөн талаар нисэх онгоцны буудлын ээлжийн лавлахтай холбогдоход “Өнөөдрийн 14:30 цагт газардах ёстой байсан Сөүлийн нислэг Улаанбаатарт салхи ихтэй, буух боломжгүй гэх үндэслэлээр яг одоо Иркутск хотноо газардаад байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан өнөөдрийн 18:30 цагт Улаанбаатар руу нисэх эсэхийг шийднэ. Тухайн цаг үед мэдээллийг авч болно” гэсэн хариулт өглөө.
Д.Долгор