Ц.Энхжаргал, Б.Одончимэг нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал, Б.Одончимэг нар хүрэл медаль хүртлээ

Польшийн Спала хотноо болсон Вацлав Циолковскийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн ХХII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYII дахь уламжлалт олон улсын тэмцээнээс 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 72 кг-ын жинд ОУХМ  Б.Одончимэг нар хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 10, 11-нд болсон тус тэмцээнд Монголын шигшээ багийн зургаан бөх барилдсанаас ийнхүү хоёр хүрэл медаль хүртсэн юм.  

Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Англи, Беларусь, Болгар, Испани, Итали, Казахстан, Канад, Кыргыз, Латви, Молдав, Монгол, ОХУ, Перу, Польш, Румын, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Швейцар, Эстони, Япон зэрэг чөлөөт бөхийн тэргүүн гүрнүүдийн бөхчүүд зодоглосон байна.
    
Циолковскийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн ХХII дахь тэмцээний дүн:

55 кг    
  
1. Владислав Андреев /Болгар/
2. Лачинов Асадулла /Болгар/
3. Азамат Тускаев /ОХУ/
3. Базар Жалсапов /ОХУ/


60 кг

1. Гомес Франклин Матос /Перу, ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Христоф Вьенковски /Польш/
3. Сезар Акгуль /Турк/
3. Абазан Мукола /Украин/
10. Энхсайханы Ням-Очир /Монгол, “Хилчин” спорт хороо/

Манай бөх Э.Ням-Очир нэгдүгээр тойрогт Украиний бөх Абазан Муколатай таарч, торгуулийн оноогоор ялагджээ.

Энэ жинд 15 бөх барилджээ.


66 кг 
    

1. Мустафаев Агагусейн /Азербайжан/
2. Андрей Квятковски /Украин/
3. Ильяс Бекбулатов /ОХУ/
3. Воллер Герг /Унгар/ 


74 кг 

     
1. Кирилл Терзеев /Болгар/
2. Ашраф Алиев /Азербайжан, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Кристиан Борзовски /Польш/
3. Жабраил Хасанов /Азербайжан, ДАШТ-ний хүрэл медальт/  
17. Пүрэвжавын Өнөрбат /Монгол, Дархан-Уул аймаг,
“Дархан-Хасу-Мегаватт”/
 
Манай бөх П.Өнөрбат нэгдүгээр тойрогт Азержайбайжаны бөх Жабраил Хасановтой таарч, 1:3 онооны харьцаагаар дийлджээ.

Энэ жинд 24 бөх барилджээ.


84 кг

   
1. Александр Гостиев /Азербайжан/
2.Сэрдар Боке /Турк/
3. Фостер Клейтон /АНУ/
3. Перри Крист /АНУ/


96 кг     

 
1. Тамираз Тигиев /Казахстан/
2. Павло Олянук /Украин/
3. Ж.Бергман /АНУ/
3. Батраз Газаев /ОХУ/


120 кг

1. Жамалудин Магомедов /Азербайжан, ДАШТ-ний хүрэл медальт/
2. Алексей Николаев /Болгар/
3. Алексей Куприянов /Киргиз/
3. Тэрвэл Длагнев /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
11. Жаргалсайханы Чулуунбат /Монгол, “Сүлд” спорт хороо/

Манай бөх Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Азербайжаны бөх Жамалудин Магомедовтой таарч, хөлдөө алдсаар 0:4, 0:4 онооны харьцаагаар хожигдож, дагах барилдаанд Болгарын бөх Любен Илиевт 4:1, 0:4 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.

Энэ жинд жин өгсөн барилдсан Оросын бөх, олимп, дэлхийн аварга Хажимурат Гацалов, энэ оны Оросын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Алан Хугаев, мөнгөн медальт Эдуард Базров нар медальд хүрсэнгүй.

Энэ жинд 18 бөх барилджээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYII дахь олон улсын тэмцээний дүн

48 кг    
   
1. Алиса Лампе /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
2. Татьяна Аманзол /Казахстан/
3. Цогтбазарын Энхжаргал /Монгол, ”Замчин” спорт клуб, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Виктория Антони /АНУ/ 

Манай бөх Ц.Энхжаргал нэгдүгээр тойрогт Английн бөх Яна Стадниктай таарч, 8:0, гуравдугаар тойрогт Румыний бөх Мадалина Лингураруг 1:0 онооны харьцаагаар ялж, мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Татьяна Аманзолд 1:8 онооны харьцаагаар өвдөг шороодож, хүрэл медалийн төлөөх барилдаанд Болгарын бөх Алина Рузоваг 7:0 онооны харьцаагаар хожжээ. Энэ жинд 20 бөх барилджээ.


51 кг

      
1. Засина Роксана /Польш/
3. Жессика Макдональд /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Валя Трандева /Болгар/
3. Наталья Малышева /ОХУ/


55 кг       

1. София Маттсон /Швед, ДАШТ-ний алт, мөнгөн медальт/
2. Барка Эмисе /Унгар/
3. Жулианна Галлас /Канад/
3. Катарзина Кравчук /Польш/

59 кг 
    
1. Марианна Шастина /ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Юсейн Тайбе /Болгар/
3. Юлия Раткевич /Азербайжан, олимпийн хүрэл медальт,  дэлхийн аварга/  
3. Анна Звирыдовска /Польш/


63 кг 

    
1. Мария Мамащук /Болгар/
2. Михалик Моника /Польш/
3. Инна Тражукова /ОХУ/
3. Полина Грабовска /Польш/  


67 кг

       
1. Гюзель Зутова /Азербайжан/
 2. Анастасия Щавлинская /ОХУ/
3. Алёна Фосекен /ХБНГУ/
3. Элена Васева /Болгар/

72 кг       

1. Вейбе Эрика /Канад/
2. Гюзель Манюрова /Казахстан, олимпийн наадам болон ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
3. Бадрахын Одончимэг /Монгол, ”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Наталья Воробьёва /ОХУ, олимпийн аварга/

10. Очирбатын Бурмаа /Монгол, “Хилчин” спорт хороо, ДАШТ-ний мөнгөн медальт/
Манай бөх О.Бурмаа нэгдүгээр тойрогт Оросын бөх Екатерина Букинад торгуулийн оноогоор ялагдаж, Б.Одончимэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Румыний бөх Попеску Адёнаг 12:5 онооны харьцаагаар ялж, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Гюзель Манюровад 1:9 онооны харьцаагаар дийлдэн, хүрэл медалийн төлөө барилдаанд Польшийн бөх Ховес Патрисияг 8:1 онооны харьцаагаар хожжээ. 

Олимпийн аварга Н.Воробьёва гуравдугаар тойрогт Канадын бөх Вейбе Эрикад 3:8 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 14 бөх барилджээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж