Орон сууцны нэг давхрыг өргөтгөхийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Орон сууцны нэг давхрыг өргөтгөхийг хориглолоо

Өлгий сумын орон сууцны хорооллынхны голцуу нэгдүгээр давхарт оршин суугчид талбайгаа тэлж дэлгүүр, авто гарааж зэрэг янз бүрийн үйлчилгээний цэгүүд байгуулж байгааг аймаг сумын холбогдох байгууллагууд таслан зогсоохоор боллоо гэж тус сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Зөрчлүүдийг илрүүлээд зохих эздэд нь сануулна, зөрчлөө сайн дураараа арилгаагүй нөхцөлд хууль бусаар барьж босгосон байшин барилгыг албадан нураана гэдгийг нийтэд анхаарууллаа. Учир нь энэ сумын нэн ялангуяа төв орчмоор авто болон явган хүний замуудыг бөглөж, холбоо, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугамуудыг дарж, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин том, жижиг байшин барилга босгох явдал газар авчээ. Газрыг өмнө нь «арын хаалгаар» өмчлүүлэх явдал байсан бол одоо газар ашиглалтад тавигдах хяналт сул байгаагаас гэр хорооллын айлууд ч гэсэн зурагжуулан баталгаажуулж өмчилж аваад байрлаж байгаа талбайнуудаа ч сэм өргөтгөж хууль зөрчсөөр байна.

Өлгий сумын ЗДТГ

Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж