
Curve Touch нь GSM системийн сүлжээтэй бөгөөд 800MHz-ийн процессор, 512MB-ийн шуурхай санах ой, 3,25 инчийн мэдрэгчтэй дэлгэц, өндөр нягтаршилтай видео бичлэг хийх чадамжтай 5 мегапикселийн үзүүлэлт бүхий камертай юм байна. АНУ-ын Флорида мужид ирэх тавдугаар сарын 3-аас 5-ны өдрүүдэд BlackBerry World нэртэй чуулган зохиогдох бөгөөд энэ үеэр шинэ загварын гар утасны тухай дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор танилцуулах юм.
Б.Энхцэцэг