Пакистаны цэргийнхэн иргэдээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Пакистаны цэргийнхэн иргэдээ хөнөөжээ

Пакистаны агаарын цэргийн хүч Талибаны салан тусгаарлагчдын байрлалд цохилт өгөх гэсэн боловч энэ ажиллагаа эмгэнэлт явдлаар дуусчээ. Талибын дайчид руу довтлох ёстой байсан агаарын хүчнийхэн энгийн иргэд рүү гал нээж одоогийн байгаа мэдээгээр энгийн 73 иргэнээ хөнөөсөн байна. Пакистаны баруун хойд хэсэгт явагдсан энэхүү бүтэлгүй ажиллагаа нь эндүүрэл болсон гэдгийг цэргийн холбогдох тушаалтнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч орон нутгийн удирдлагууд харин эсрэг байр суурьтай байгаа юм. Энэ хэрэг явдал өнгөрсөн бямба гарагт болсон ч бөглүү нутаг орон учраас мэдээлэл нь одоо л ирж байгаа бөгөөд Пакистаны засаг захиргаа ч нууцлах талаар арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Орон нутгийн удирдлагуудаас гадаадын мэдпээлллйин агентлагуудад хэлэхдээ алагдсан иргэдийн дотор маш олон хүүхэд болон эмэгтэйчүүд байгаагийн дээр шархадсан хүний тоо хэдэн аравт хүрэх гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэдгээр шархадсан иргэдийг Пешевар хотын ойролцоо нэгэн суурингийн эмнэлэгт хатуу харуул хамгаалалтын доор эмчилж байгаагийн дээр алагдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд засгийн газраас нь нөхөн олговор болгож 100 мянган ам.долларыг өгсөн гэх мэдээлэл ч гарсан гэнэ. Мөн үүний зэрэгцээ турхайн нутагт өнгөрсөн даваа гарагт АНУ-ын цэргийн нисэх хүчний нисэгчгүй онгоцны дайралтын улмаас мөн 13 хүн алагдсан гэж тухайн нутгийн иргэд баталж байгаа гэнэ. Одоог хүртэл Пакистан болон бусад  энхийг сахиулагч гадаадын хүчнийхэн Талибаны дайдчыг хөнөөж байгаа гэж мэдээлдэг ч ийм амжилтал хүрсэн талаархи мэдээллийг баталсан мэдэгдэл Аль Кайда болон Талибаны талаас огт хийхгүй байгаа аж..
М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж