
Наадмын дараа намар гэдэг ч баяр наадам нь дуусдаггүй дарга, сайд нар аймаг, сумдын наадам хэсээд төрийн ажил “түр” саатдаг үзэгдэл бараг хэвшил болсон гэмээр. Тэгвэл наадмын дараагаас түр амралт аваад байсан Засгийн газрын гишүүд ажилдаа анхаарч эхэлсэн бололтой. Долоо хоног бүрийн даваа гаригт “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулж овоо хэвшээд байсан ч сүүлийн хоёр ч хурлаа тасалдуулсан сайд нар өнөөдөр цуглах сураг байна.
“Амралттай”, “Байхгүй” гэсэн бичиг өлгөөд алга болж одсон дарга нарыг амарч байх хооронд улсын эдийн засагт “халуухан” үйл явдлууд өрнөөд байгаа тул эрх биш одоо ажилдаа орж, амралт зугаалгаа дуусгах байлгүй дээ. Бүх сайд нарыг ирэхийг үүрэг болгоод буй “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр 15.00 цагаас товлогджээ.
Ш.ОЧ