Усайн Болт дахин Дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Усайн Болт дахин Дэлхийн аварга боллоо

ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн гүйлтийн төрөлд энэ цаг үеийн хамгийн хурдан хүн “Цахилгаан” хочит Усайн Болт 9,77 секундийн амжилтаар түрүүллээ. Ингэснээр Усайн Болт хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаа дахь алтан медалиа хүртэж байгаа юм.Харин 100 метрийн гүйлтийн төрөлд 9,85 секундийн амжилтаар АНУ-ын Жастин Гэтлин мөнгө, 9,95 секундийн амжилтаар Ямайкийн гүйгч Неста Картер хүрэл медаль хүртсэн байна. 2013 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ний 100 метрийн зайд Ямайкийн гүйгчид ноёрхож байгааг харууллаа. Үүнийг ДАШТ-ний 100 метрийн гүйлтийн төрөлд эхний таван байрт шалгарсан гүйгчийн дөрөв нь Ямайк улсынх байснаас харж болно. 

2011 оны БНСУ-ын Дэгү хотноо болсон ДАШТ-ний шигшээ уралдаанд алдаа гаргаж, тэмцээнээс хасагдаж байсан Усайн Болт энэ удаа өмнөх алдаагаа давтсангүй. Усайн Болт энэ удаагийн ДАШТ-нд эрэгтэйчүүдийн 100м, 200 м болон 4х100 метрийн төрөлд оролцоно. Эдгээр төрлүүдээр алтан меадль авах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар Усайн Болт олимпийн наадмаас зургаа, хөнгөн атлетикийн ДАШТ-нээс зургаан алтан медаль хүртээд байна.

ОХУ-ын Москва хотноо болж буй 14 дэх удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 10000 метрийн гүйлт, 20000 метрийн спорт алхаа, эмэгтэйчүүдийн 10000 метр болон марафон гүйлтийн төрлүүдийн аваргууд тодроод байна. Мөн эрэгтэйчүүдийн арван төрөлт, эмэгтэйчүүдийн уртын харайлт болон зээрэнцэг шидэлтийн аваргууд тодорлоо.


10000 м гүйлт /эрэгтэй/:

Алт: Мо Фарах /Их Британи/-27:21,71 минут
Мөнгө: Ибрахим Жэйлан /Итиоп/-27:22,23 минут
Хүрэл: Пол Тануи /Кени/-27:22,61 минут



20000 м спорт алхаа /эрэгтэй/:

Алт: Александр Иванов /ОХУ/-1:20:58
Мөнгө: Чень Дин /БНХАУ/-1:21:09
Хүрэл: Мигел Анхель Лопес /Испани/-1:21:21


Арван төрөлт /эрэгтэй/:


Алт:
Эштон Итон /АНУ/-8809
Мөнгө: Михаэль Шрадер /Герман/-8670
Хүрэл: Дамиан Уорнер /Канад/-8512


10000 метр /эмэгтэй/:

Алт: Тирунеш Дибаба /Этиоп/ -30:43:35
Мөнгө: Глэдис Чероно /Кени/  -30:45:17
Хүрэл: Белайнеш Олжира /Этиоп/  30:46:98
 


Марафон /эмэгтэй/:

Алт: Эдна Киплагат /Кени/ -2:25:44
Мөнгө: Валериа Странео /Итали/ -2:25:58
Хүрэл: Фүкүши Каёко /Япон/ -2:27:45


Уртын харайлт /эмэгтэй/:

Алт: Бриттни Риз /АНУ/ – 7,01 м
Мөнгө: Блессинг Окагбаре /Нигери/  – 6,99 м     
Хүрэл: Ивана Шпанович Серби – 6,82 м



Зээрэнцэг шидэлт /эмэгтэй/:


Алт:
Сандра Перкович /Хорват/ – 67.99 м
Мөнгө: Мелина Робер-Мишон /Франц/ – 66.28 м
Хүрэл: Ярелис Барриос /Куба/ – 64.96 м

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж