Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.12-нд нийтлэгдсэн

Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлнэ

Их шавийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат өнөөдөр Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн отгон аварга Гунаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх ажээ. Уг ёслол Их шавийн дээд сургуулийн байранд 12.00 цагаас болох бөгөөд Их шавийн дээд сургуулийн төгсөгчид болох бусад бөхчүүд ч хүрэлцэн ирэх аж.

Залуу аварга Г.Эрхэмбаяр тус сургуулийн төгсөгч бөгөөд одоо ч бэлтгэл сургуулилтаа унаган сургуульдаа базаадаг юм байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж