Apple хөгжмийн үйлчилгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Apple хөгжмийн үйлчилгээ нээлээ

Apple компани хөгжмийн үйлчилгээ нээсэн тухай Reuters мэдээлэв. Google одоогоор хөгжмийн үйлчилгээ нээх төлөвлөгөөтэй байгаа юм.

Харин Apple компанийн энэ үйлчилгээ бэлэн болсон бөгөөд хэрэглэгчид iTunes серверээр худалдан авсан аялгуугаа интернэтийн холболттой л бол дахин сонсож болох аж. Өмнө нь хэрэглэгчид худалдан авсан аялгуугаа хатуу дисктээ нэг л удаа татаж авдаг байсан бөгөөд файл зарим үед устдаг учир дахин худалдан авдаг байсан юм.

Apple хөгжмийн түншүүдтэйгээ гэрээ хэлэлцээр хийж, үйлчилгээгээ өргөтгөх ажил хийж эхэлжээ. Одоогоор Universal Music Group, Warner Music Group, Sony болон EMI гэсэн дөрвөн том компани Apple компанийн хамтрагч болсон байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж