АНУ-ын Дипломат газрууд ажлаа сэргээв

Хуучирсан мэдээ: 2013.08.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын Дипломат газрууд ажлаа сэргээв

Террорын аюулын улмаас долоо хоногийн өмнө Ойрхи Дорнод, Хойд Африкийн исламын орнуудад хаагдсан байсан Элчин сайдын яамдын ажиллагааг АНУ энэ ням гаригаас эхлэн сэргээж эхэлжээ. Энэ шийдвэр нь зөвхөн Йемен ба Пакистан дахь консулын газруудад хамаарахгүй гэнэ.

Арабын ихэнх орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамд наймдугаар сарын 11-ний ням гаригт  хаагдсан байснаа дахин нээгджээ. Харин Йемений нийслэл Сана, Пакистаны Лахор хотын консулын газрууд хаалттай хэвээр үлдлээ. Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки хэлснээр дээрхи хотуудын үйл явдлын өрнөлтөд дүнэлтээ гаргасны дараа төлөөлөгчдийн газраа нээх эсэхийг шийдэх гэнэ.

Вашингтон наймдугаар сарын 11-ний өдөр Ойрхи Дорнод ба Хойд Африкийн исламын орнуудад 19 төлөөлөгчийн газраа хаасан юм. АНУ-ыг дагаад Герман, Франц, Их Британи хэд хоногийн турш Йемен дэх Элчин яамдаа хаасан байлаа. АНУ-ын тусгай албаныхан “Аль-Каида”-гийн лидерийн ярианд үндэслэн террорын занал гарч эхэлснийг мэдээд дээрх шийдвэрээ гаргасан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж