
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирэх ням гаригт амрахгүй, ажиллахаар шийджээ. Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 хорооны иргэдийн амьдрал ахуйтай танилцахаар болсон аж. Мөн нөөцийн махны борлуулалт, чанар ямар байгааг шалгах гэнэ. Зам засварын ажлын эхлэл ямархуу эрчтэй явж буйг ч гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ удаад өөрийн биеэр шалгахаар шийджээ.
Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад буй. Энэ хүрээнд нийслэлд ажлын байр бий болгох чиглэлээр дүүрэг, хороод ямархуу санаачлага гарган ажиллаж байгаа. Иргэдийн хувьд өөртөө ажлын байр бий болгоход ямархуу хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ гэдгийг мэдэхэд энэ удаагийн ажлын зорилго орших аж.
Г.Дарь