Хүүхдийн спортын их наадмын бүсийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын их наадмын бүсийн аваргууд тодорлоо

Монголын
хүүхдийн спортын наадмын сагсан бөмбөгийн шилдгүүд тодорлоо. Монгол
Улсын Засгийн газрын 2010 оны 210 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг
даргын 2011 оны 41 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын
Хүүхдийн спортын IV их наадмын нийслэлийн бүсийн тэмцээн 2011 оны
нэгдүгээр нэгнээс 2011 оны зургадугаар сарын 18-ныг дуустал хугацаанд
зохион байгуулах юм. Спортын тэмцээнүүдийг ширээний теннис, волейбол,
спорт бүжиг, сагсан бөмбөг, хөл бөмбөг гэсэн 5 төрлөөр 3 үе шаттайгаар
амжилттай зохион байгуулж байна.

Энэ сарын 19-22-нд болсон
сагсан бөмбөгийн нийслэлийн бүсийн тэмцээнд 8 дүүргийн 192 өсвөрийн
тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний үеэр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр
ОХУ-ын “КЭС-Баскет” байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний
дагуу ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн
2009-2010 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай
оролцсон сургуулиудад сагсан бөмбөгийг гардуулж өглөө.

Охидын багаас:

Хан-Уул дүүргийн Г.Нэргүй багштай баг
Налайх дүүргийн Ж.Түмэнжаргал багштай баг
Сонгинохайрхан дүүргийн О.Энхтуяа багштай баг
Хөвгүүдийн багаас:
Хан-Уул дүүргийн Бүрэнтэгш багштай баг
Хан-Уул дүүргийн М.Гантөмөр багштай баг
Багануур дүүргийн Б.Үүрдсайхан багштай багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж Улсын шигшээ тэмцээнд оролцохоор шалгарлаа.

Байгууллагын дүнгээр:

1-р байранд Хан-Уул дүүргийн баг
2-р байранд Сонгинохайрхан дүүргийн баг
3-р байранд Сүхбаатар дүүргийн баг
4-р байранд Налайх дүүргийн баг
5-р байранд Багануур дүүргийн баг
6-р байранд Баянгол дүүргийн баг
7-р байранд Чингэлтэй дүүргийн баг
8-р байранд Баянзүрх дүүргийн баг

Дашрамд
дурьдахад энэхүү их наадмын ширээний теннис, волейбол, спорт бүжгийн
нийслэлийн бүсийн тэмцээнүүд явагдаж дууссан бөгөөд хөл бөмбөгийн
тэмцээн энэ сарын 26-30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 96 дугаар
сургуулийн биеийн тамирын талбай дээр явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж