Гарах шийдвэрийг маань биелүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Гарах шийдвэрийг маань биелүүлэх ёстой

“Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй Ард түмний их хуралдайг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр хуралдааны үйл явц, үр дүнгийн талаар тодруулга өглөө. Тэрээр “Их зургаан бүсээс зөвлөмж ирсэн байна. Эдгээр бүсийнхэн тус бүрдээ санал дүгнэлт гаргасан. Өнөөдөр эдгээр саналуудыг нэгтгээд шийдвэр гаргана. Монгол улсын эдийн засаг, нийгмийг хэрхэн энэ хүнд нөхцөл байдлаас гаргах тухай саналууд ирсэн байна. Энэ бол Монголын ард түмний их хуралдай. Иймд эндээс гаргасан ард түмний шийдвэрийг улс төрийнхөн биелүүлэх ёстой. Ард түмэн ирээд амьдрал хүнд хэцүү байгаа талаараа л ярьж байна. Нэн ялангуяа орон нутгийн иргэдийн нөхцөл хүнд байна. Ажлын байр, орлогогүй байдлаас болж ядуурал өсч, гэмт хэргүүд нэмэгдэж байгаа. Ер нь Монголын төр монгол хүний төлөө ажилладаг, иргэд нь сэтгэл дүүрэн амьдардаг болгохын төлөө л энэ хуралдааныг хийж байна.” гэв.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж