Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

АНУ-ын
Майами хотноо болж буй өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдсөн Цэнд-Очирын
Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр 50 кг жинд
өрсөлдсөн Баяраагийн Амартүвшин хүрэл медаль хүртэж, Монголын жүдо
бөхийн түүхэнд өсвөрийн дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны тамирчин
болсон. Ийнхүү Монголын баг ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртээд байна.

Өчигдөр
эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн
медальтнууд тодорсон байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр
эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг жингийн
аваргууд тодорно.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж