
Энэ сарын 19-22-нд болсон сагсан бөмбөгийн нийслэлийн бүсийн тэмцээнд 8 дүүргийн 192 өсвөрийн тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө.
Энэхүү тэмцээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр ОХУ-ын “КЭС-Баскет” байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн 2009-2010 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцсон сургуулиудад сагсан бөмбөгийг гардуулж өглөө.
Охидын багаас:
Хан-Уул дүүргийн Г.Нэргүй багштай баг
Налайх дүүргийн Ж.Түмэнжаргал багштай баг
Сонгинохайрхан дүүргийн О.Энхтуяа багштай баг
Хөвгүүдийн багаас:
Хан-Уул дүүргийн Бүрэнтэгш багштай баг
Хан-Уул дүүргийн М.Гантөмөр багштай баг
Багануур дүүргийн Б.Үүрдсайхан багштай багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж Улсын шигшээ тэмцээнд оролцохоор шалгарлаа.
Байгууллагын дүнгээр:
1-р байранд Хан-Уул дүүргийн баг
2-р байранд Сонгинохайрхан дүүргийн баг
3-р байранд Сүхбаатар дүүргийн баг
4-р байранд Налайх дүүргийн баг
5-р байранд Багануур дүүргийн баг
6-р байранд Баянгол дүүргийн баг
7-р байранд Чингэлтэй дүүргийн баг
8-р байранд Баянзүрх дүүргийн баг
Дашрамд дурьдахад энэхүү их наадмын ширээний теннис, волейбол, спорт бүжгийн нийслэлийн бүсийн тэмцээнүүд явагдаж дууссан бөгөөд хөл бөмбөгийн тэмцээн энэ сарын 26-30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн биеийн тамирын талбай дээр явагдана.