Sony Ericsson-ийн шинэ гар утас W8

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Sony Ericsson-ийн шинэ гар утас W8

Sony Ericsson компани Android үйлдлийн систем дээр ажилладаг Walkman цувралын анхны загварыг танилцууллаа. Шинэ загварыг W8 гэж нэрлэсэн бөгөөд уг загвар нь XPERIA X8-тай төстэй ч, гоёмсог өнгийн сонголт, WALKMAN-ийн лого зэргээр ялгаатай юм. Sony Ericsson W8 нь 320 x 480 нягтаршил бүхий гурван инчийн хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд 3,2 мегапикселийн камертай. Харин дотоод бүтцийн хувьд нэг цөмт процессор, 168 мегабайтын шуурхай санах ойтой юм.

W8 Android 2.1 үйлдлийн системтэй болсон нь Walkman цувралын хувьд анхны тохиолдол юм. Sony Ericsson компани W8 гар утсыг Хятад, Хонгконг, Индонези, Энэтхэг, Малайз, Сингапур, Тайвань, Вьетнам зэрэг улсуудад 2011 оны хоёрдугаар улирлаас эхлэн худалдаанд гаргах ба үнийн хувьд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Б.Энхцэцэг

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж