Вьетнам иргэн ойд 40 жил нуугджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Вьетнам иргэн ойд 40 жил нуугджээ

Орчин цагийн мауглиг Вьетнамын ойгоос олжээ. Тэд бүр хоёрын хоёулаа байсан гээч.

Ойгоос олдогсод хүмүүсээс хол 40 жил орчим хугацаанд амьдарчээ. Тэд эцэг, хүү хоёр бөгөөд 1973 онд Вьетнамын дайнаас хойш сураг тасраад байсан юм. Тэдний амьдарч байсан тосгоныг олон жилийн өмнө Америкийн сөнөөгч онгоцнууд агаараас бөмбөгдөн, бараг тэр чигт нь устгасан байна. Тэр үеэр хойш аав, хүү хоёр ойд нуугдан амьдарчээ. Аав нь одоо 82 настай бол хүү 41 нас хүрээд байна. Уг нь тэд олны хөлнөөс нэг их хол байгаагүй, ердөө 41 км-ын зайтай ийн амьдарчээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар тэд голдуу өвс ногоо, хааяа ангийн махаар хооллодог байсан гэнэ.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж