АНУ-ын иргэн 86 сая ам.доллар хожжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэн 86 сая ам.доллар хожжээ

АНУ-ын Миннесота мужийн иргэн, 45 настай Пол Уайт Powerball лотерей тоглож, 86 сая ам.доллар хожжээ. Түүнээс гадна хоёр ч хүн мөнгө хожсон ч өөрсдийгөө олон нийтэд зарлалгүй, нууцалсан байна. Уайт гэгч нь инженер мэргэжилтэй бөгөөд тэрээр цаашид амьдралдаа санаа зовох зүйлгүй болсондоо ихэд баяртай байгаагаа илэрхийлсэн аж. Уайт шагналын мөнгөө шууд авахыг хүссэн бөгөөд татвар хасч тооцсоноор түүний гарт 86 сая ам.доллар атгуулжээ. Хэрэв Пол Уайт энэ мөнгөө 30 жилийн турш хэсэгчлэн авахыг зөвшөөрсөн бол бараг 150 сая ам.доллар авах байсан юм байна.

Сонирхуулахад, Америкийн лотерейн түүхэнд рекорд тогтоосон шагналын сан нь 640 сая ам.доллар болж байсан байна. Энэ мөнгийг 2012 оны гуравдугаар сард нэгэн иргэн хожиж байжээ.

С.ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж