
Өвөрхангай аймгийн төвийн 5,6 дугаар багийн “Нарны Дөш” өрхийн эмнэлэгээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөр үеийнхэн ба Нөхөн Үржихүйн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй 120 оюутан хамрагдаж, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Бэлгийн замын халдварт өвчин, Гэр бүл төлөвлөлт хүсээгүй жирэмслэлт” зэрэг сэдвээр “номын дуу” сонссон байна. Мөн “Ариун санаа” эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч н.Ичинхорлоо сурагчдын сонирхсон асуултанд хариулж, зөвлөгөө өглөө.
Б.Батчимэг