“Гэртээ харих зам” тоглолт Эрдэнэтэд боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

“Гэртээ харих зам” тоглолт Эрдэнэтэд боллоо

Дуучин Амархүү “Гэртээ харих зам” тоглолтоо өнгөрсөн оны сүүлээр монголчууддаа өргөн барьсан билээ. Тэгвэл сонсогч фенүүдийнх нь зүгээс нь Монголд хийсэн энэхүү анхны тоглолтоо орон нутагт тоглох хүсэлт олон удаа ирсэн байна. Тиймээс Амархүү сонсогч фенүүдийнхээ хүсэлтийг баяртайгаар хүлээн авч орон нутагт тоглохоор болоод байна.

Тэрбээр “Гэртээ харих зам” тоглолтыг өчигдөр /08.08/ Эрдэнэт хотод "Magnet function house"-д 20:00 цагаас тогложээ. Өнөөдөр "Magnet function house" -д 20:00 цагаас "Майкл бидэнтэй хамт" диско шоу тоглолт болох гэж байна.

Дашрамд сонирхуулахад
, дуучин Б.Амархүү цахим ертөнцийн найз нарынхаа дунд “Амархүү” цомогтоо багтсан “Тайна” дууны аянд тохирох монгол шүлгийн уралдаан зарласан байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж