
Тэд Ерөнхий сайд, ҮХААЯ-ны сайд нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа ярьсан бөгөөд уг шаардлагад ногоочдод хэрэгцээтэй материал болон өвлийн хүлэмж барихад дэмжлэг үзүүлж, ногоочдын ажлыг хөнгөвчилсөн техник технологийн бусад асуудлыг дэмжих талаар тусгажээ. Хүнсний ногоо тариалагчдын хөдөлмөрийн нөхцөл байдал, технологийн шийдлийг анхаарч үздэггүйгээс ногооны үнэ тэнгэрт хадаж байна гэх гомдлыг ч ногоочид хэлж байв.
Хүнсний ногоо тариалалтыг дэмжих техник технологи гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирдэг ч өндөр үнэтэй байдаг тул тэр бүр авч чаддаггүй гэдгийг ч тэд онцоллоо.
Э.ТЭКҮ