Ховорхон инээмсэглэл

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Ховорхон инээмсэглэл

Өөрийн гэсэн дүр төрх, өвөрмөц хэв маягийг бүтээхийн тулд инээмсэглэхээ больсон Викториа Бекхэмийг “инээж чаддаггүй” гэх хүн цөөнгүй байдаг. Үүний хариуд түүний нөхөр алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Викториагийн инээж буй зургийг өөрийн Твиттер хуудаснаа тавьж, “Би та нарт тэрнийг инээдэг гэж хэлээ биздээ” хэмээн бичиж байсан нь саяхан. Түүнчлэн олны өмнө үргэлж дүнсгэр царайлж явдаг Викториа Бекхэм гэр бүл, найз нөхдийнхөө дунд бол инээд муутай, хөгжилтэй нэгэн гэдгийг ойрын найзууд нь тодотгодог. Викториагийн найз, хувийн үсчин нь болох Кен Павесч үүнийг гэрчлэн түүний инээж буй зургийг Твиттертээ тавьж, шүтэн бишрэгчдэд нь Викториагийн ховорхон инээмсэглэлийг харах боломж олгожээ. Түүнчлэн тэрээр “Чамайг буцаж ирсэнд маш их баяртай байна. Лос-Анжелесийн нэгэн нарлаг өдөр Викториа Бекхэмтэй ууланд авирч, инээлдэн маш их хөгжилтэй байлаа” хэмээн бичсэн байна. Жүжигчин Том Круз, Кэти Холмс нарын гэрлэлтээс хойш нөхөрлөж буй Кен Павес, Викториа Бекхэм нар өчигдөр Лос-Анжелес хотноо хамт ууланд авирч, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн аж.

1990-ээд онд поп одын карьераа орхисон “Spice Girls” хамтлагийн гишүүн Викториа Бекхэм 2004 оноос загварын ертөнцөд хөл тавьж, чамгүй амжилттай яваа нэгэн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж