
“Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй Ард түмний их хуралдайд оролцож буй МАXН-ын нарийн бичгийн дарга Л.Цогоос тодруулга авлаа. Тэрээр өнөөдрийн Их хуралдай хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаарх асуултанд хариулахдаа “Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Энэ эрхийнхээ дагуу бид бүхэн төр засгийнхны хууль бус үйлдэлд цэг тавих гэж байна. Үүнийг шинэ цагийн Их хуралдай гэж харж байна. Сонгуулийг ч зохион явуулж чадахгүй байгаа бол ард түмэн нь өөрсдийнхөөрөө шийдэцгээе гэж байгаа юм. Ард түмэн маань өөрсдийнхөө гарт эрх мэдэлд байгааг ойлгодог л юм бол эдгээр хууль зөрчигчдийг шахах байх гэж бодож байна. Үгээ хэлэх ёстой, тэд бидний үгийг сонсох ёстой. Хэрэв болохгүй бол татан буулгах тухай л ярина” хэмээв.
Б.Манд