Калифорнийн ойн түймрээс 1500 хүнийг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Калифорнийн ойн түймрээс 1500 хүнийг нүүлгэв

АНУ-ын Калифорни мужийн ногоон бүсэд гарсан ойн түймэр салхины нөлөөгөөр эрчимтэй тархаж, гал сөнөөгчид түймрийг тогтоон барьж дийлэхээргүй болжээ. Албаныхны зүгээс ойн түймрийн гамшгийн бүсэд оршин суудаг зүүн хэсгийн 1500 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Калифорнийн Банинг хотод ойртож ирээд буй ойн түймэртэй тэмцэх ажиллагааны үеэр хоёр гал сөнөөгч, болон энгийн иргэн түлэгдэж гэмтжээ. Одоогийн байдлаар  ойн түймэрт 4047 га газар, 15 байшин, барилга бүрэн шатсан ба түймрийн эсрэг 1000 орчим гал сөнөөгч ус нөөцлүүртэй зургаан онгоц, 13 нисдэг тэрэг ашиглан өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж. Гал сөнөөгчдийн мэдээлж буйгаар Америкт халуун, хуурай өдрүүд үргэлжилж байгаа нь ойн түймэр газар авахад нэмэр болж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж