Шилийн Богд уулнаа мод тарьжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Шилийн Богд уулнаа мод тарьжээ

“Сувдан Сондор-9” соёл, эрдэм шинжилгээний аялалын багийнхан эртний домогт Шилийн Богд ууланд мод тарьж, аялан зорчиж буй хэн боловч, эх орныхоо нутаг усыг улам сайхан болгох хийгээд цөлжилт, ургамалын хомстолоос хамгаалахад хувь нэмрээ оруулж байхыг уриаллаа. Шилийн Богд ууланд хар мод, бургас зэрэг шинэ мод сөөгөөр ногоон нөмрөгөө чимжээ. Үүнийг санаачлагч, академич Ч.Дугаржавын хорь шахам жилийн өмнө Шилийн Богдод тарьсан мод үзэсгэлэнтэй нэгэн төгөл болж, үр жимсээ өгч хаяагаа тэлж эхэлсэн байна.

 “Урьд хүн нь мод тарьж, хойчийнхон сүүдэрт нь сэрүүцдэг” хэмээх дорнын үгийг мод тарьсан эрдэмтэд онцолж байна.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж