Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Нутгийн баруун   хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх   төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21   градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Их   нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Дорнод Дарьгангын   тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи   баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 864гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 8 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар, 11-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эхээр говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө18-23 градус дулаан байна

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж