
улс өнгөрөгч мягмар гаригт дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том
хөлөг онгоцыг ашиглалтад орууллаа. Тус хөлөг онгоц 244 метрийн урт
бөгөөд 15,900 тонны жинтэй аж. Японы батлан хамгаалах яам уг хөлөг
онгоцыг Изумо гэж нэрлэсэн байна. Уг хөлөг онгоцыг Японы засгийн газрын
нөөц хөрөнгөнөөс 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж хийсэн аж. Тус
хөлөг онгоцыг цэргийн зориулалтаар дараагийн долоо хоногт албан ёсоор
ашиглах бөгөөд Хятад, Япон улсын хооронд байрлах маргаантай арлын бүс
нутагт агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор ашиглах юм байна. “Бид
дэлхий дахинд батлан хамгаалах хүч нөөцөөрөө тийм ч хол хаягдчихаагүй
гэдгээ батлан харуулахын тулд энэ хөлөг онгоцыг бүтээсэн. Энэ нь
нэгдүгээрт эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, хоёрдугаарт
цэргийн техникийг улам орчин үежүүлэх хамгийн том нөлөөтэй гэж харж
байгаа” гэж Япон улсын Батлан хамгаалахын сайд Ицунори Онадера ярьжээ.
Энэ үйл явдалын дараа Хятадын талаас цэргийн түрэмгийлэлд уриалан
дуудсан үйл явдал гэж үзэж буйгаа илэрхийлж, хятадын тал ч зүгээр
суухгүй гэдгээ дэлхий нийтэд зарласан юм.
Б.СҮХ