
мах бэлтгэлийн компаниудын хамтарсан хурал болж, нөөцийн махны үнийг
өнөөдрөөс эхлэн бууруулж худалдахаар боллоо.
Нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 12 мянган тонн махыг нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 274 цэгээр худалдаалжээ. Энэ хугацаанд үхрийн махыг 3500 төгрөг, хонины махыг 3000 төгрөг, ямааны махыг 2400 төгрөгөөр худалдаж байсан ба махны хангамж, үнийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан үхрийн махыг 3300 төгрөг, хонины махыг 2900 төгрөг, ямааны махыг 2300 төгрөгөөр худалдаалах шийдвэр гаргасан байна.
Энэ сарын 15-17-ны өдрүүдэд дээрхи газрууд хамтран нөөцийн махыг иргэдэд хүргэх зорилгоор аль болох иргэдэд ойр 30 цэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, нийтдээ 254 тонн мах борлуулжээ. Энэ үеэр махыг жижиглэн савласангаас гадна гулуузаар нь худалдсан байгаа аж.