
2010 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-нд түрүүлснээс хойш “Их дуулга”-ын түрүүг хүртээгүй байсан түүний хувьд өнгөрсөн жилийн “Уимблдон”-нд түрүүлж, Лондонгийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр өөрийгөө харих болоогүй гэдгээ харуулсан. Түүний хувьд энэ оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд Их Британы Энди Мюррейд ялагдсаныг эс тооцвол төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй байна. Тавдугаар сард Rome-ийн мастеруудын шигшээд шалгарсан ч Рафаэль Надальд ялагдсан. Өнгөрсөн сард өндөрлөсөн “Уимбодон”-ын хоёрдугаар тойрогт тэрбээр тэмцээнийг орхисон билээ.
Рожер Федерер нутгийн теннисчин Мирослава Вавринецитэй гэрлэж, хоёр охинтой болсон. Вавринеци 2000 оны Сиднейн олимпийн тоглолтын үеэр Федерертэй танилцсан гэдэг. Түүний хувьд 2002 онд бэртлийн улмаас спортоо орхиж байжээ. Тэд 2009 оны дөрөвдүгээр сард хуримаа хийсэн бөгөөд 9-р сард Мирослава төрж, тэд ихэр охидтой болсон.