
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-аас шүдний эмч нарын баг Баянхонгор аймагт ажиллаж,нутгийн ард түмэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын урилгаар ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” төслийн хүрээнд Монгол, Германы 44 эмч мэргэжилтэн Баянхонгор аймгийн 20 сум, нэг тосгонд өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн шүдний эмчилгээ, үзлэгийг хийж байгаа юм. Орон нутгийн иргэдийг эрүүлжүүлэх ажил аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байдаг билээ. Мөн Эрүүл мэндийн яам, ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургууль, ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” төслийн хамтарсан баг нь 20 гаруй мянган нэгж эмчилгээг, шүдний өвчлөлтэй 7000 гаруй иргэнд 14 хоногийн хугацаатай хүргэжээ.
Одоогийн байдлаар сум дундын эмнэлэг болох аймгийн төвийн хоёр баг, Богд, Баянцагаан сумдад явуулын шүдний эмнэлгийг байрлуулаад байна.Баянхонгор аймаг нь улсын дундажтай харьцуулахад шүдний өвчлөлөөр дээгүүрт ордог.Иймд иргэдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох ажилд түлхүү анхаарах шаардлагатайг дээрх эмч мэргэжилтнүүд сануулсан бөгөөд аймгийн удирдлагууд Баянхонгор аймгийг шүдний өвчлөлгүй жишиг аймаг болгох зорилго тавин 2015 он хүртэл хамтарч ажиллахаар болжээ.

/Баянхонгор аймгийн Засаг дарга/
-Өмнөх жилүүдэд цөөн хэдэн суманд үзлэг, эмчилгээ хийгээд буцдаг байсан бол энэ жил маш өргөн хүрээтэй явагдаж байна. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар хоёр жилийн өмнө санаачилж эхлүүлсэн. Манай аймгийн эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулалт болж байна. Цаашид 2015 он хүртэл улам өргөн хүрээг хамруулан 60-70 эмч, мэргэжилтэний багийг ажиллуулахаар төлөвлөөд байна. Бусад аймгуудыг бодвол манай аймгийн сум бүр нь шинжилгээ, оношилгооны аппарат, лабораторитой болсон. Үүндээрээ үндэслэн орон нутагт амьдарч, ажиллаж буй иргэдийнхээ амны хөндийн эрүүл ахуйг сайжруулж эхэлсэн учир энэ салбарт нийлээд дэвшил гаргана гэж үзэж байгаа. Улсын хэмжээнд ч бас залуугаараа өвчлөх, янз бүрийн хорт хавдрын шинжтэй өвчлөл их байгаа. Энэ тал дээр ард иргэд бодлогын хэмжээнд өөрсдийн хувийн эрүүл мэндийг сахих нь чухал юм.Л.Дамба: Малчид бидэнд зориулсан сайхан үйл ажиллагаа болж байна
/Бөмбөгөр сумын II багийнмалчин/
-Эмч мэргэжилтнүүд хөдөө, сумдаар явж, үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь малчин бидэнд их таалагдаж байна. Ийм сайхан үйлчилгээг үзүүлж байгаа төр засаг болон нутгийн зон олныг үзэж, эмчилж байгаа эмч мэргэжилтнүүддээ маш их баярлаж байна. Орон нутгийн тэр дундаа алслагдсан суманд амьдардаг, хэдэн малынхаа төлөө л явдаг малчид бидэнд зориулсан сайхан үйл ажиллагаа болж байна. Бага насны хүүхдийн амны хөндийн эрүү ахуйд анхаарлаа хандуулж, хоол боловсруулах эрхтэнг нь хамгаалж мэдлэг олгож байгаа нь ирээдүйд нь үнэхээр хэрэгтэй юм.
Г.Баатархүү: Ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаад нь сэтгэл үнэхээр хангалуун байна
/Баянхонгор аймгийн V багийн иргэн/
-Ойрын өдрүүдэд Монгол Германы хамтарсан эмч мэргэжилтнүүд манай аймагт ажиллаж, маш олон хүнийг үзэж байна. Би өөрийн биеэр үзүүллээ. Техник, хэрэгсэл сайтай, эмчилгээ зөвлөгөө өгч байгаад нь сэтгэл хангалуун байна. Манай аймгаас УИХ-д сонгогдсон Х.Баттулга сайдын урилгаар ирсэн гэсэн. Ер нь манай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд санал санаачилга гаргаж, ардиргэд бидний эрүүл энхийн төлөөийм сайхан ажлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Бидний төлөө хаа байсан Герман улсаас ирж, аймаг сумын иргэн бүрт хүрч ажиллаж байгаа нь сайхан юм. Өнөөдөр хүүхдийхээ амны хөндийн эрүүл ахуйд санаа зовдоггүй эцэг эх ховор шүү дээ. Ард иргэдийнхээтөлөө энэхүү ажлыг зохион байгуулж байгаад нь сэтгэл үнэхээр хангалуун байна. Цаашид зөвхөн шүд гэлтгүй тулгамдаад байгаа олон асуудал дээр анхаарал хандуулж, шаардлагатай нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг орон нутагтаа ажиллуулна гэдэгт итгэж байна.