
Фото: Khaled Abdullah / Reuters
Йемений арми ба тусгай албаныхан, нефтийн цогцолбор ба нутгийн зүүн нэгэн мужийн нийслэлийг эзлэх гэсэн “Аль-Каида” бүлгийн дайчдын оролдлогыг наймдугаар сарын 7-нд таслан зогсоосон тухай Reuters агентлаг дамжуулав.
Засгийн газрын төлөөлөгч Ражи Бадийн ярьсаар, террористууд ирэх ням гаригт довтолгооноо хийхээр бэлтгэж байжээ. «Арабын хойгийн Аль-Каида» бүлгийн удирдлагын төлөвлөгөөний дагуу, Засгийн газрын цэргийн дүрэмт хувцастай дайчид Аль-Дабба гэх нефтийн цогцолбор, Бельхофйн байгалийн хийн ордуудад нэвтрэн тэднийг хяналтдаа авах ёстой байжээ. Мөн тэд Хадрамут мужийн нийслэл Мукалла хотыг эзлэхээр төлөвлөөд байсан байна.
Эдгээр мэдээллийг авсны дараа Засгийн газрын цэрэг дээрхи байгууламжуудын хамгаалалтын хүчийг нэмсэн байна.
Долоо хоногийн өмнө Интерпол, Америкийн тусгай албад террорын аюул нэмэгдсэн мэдээлэл гаргасан ба барууны орнууд Ойрхи Дорнод, Хойд Африкийн исламын орнууд дахь Элчин сайдын яамдаа хөөн хэсэгчлэн нүүлгээд байна.