“Фүкүшима-1” АЦС далайд хортой ус асгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

“Фүкүшима-1” АЦС далайд хортой ус асгаж байна

“Фүкүшима-1” АЦС өдөр бүр 300 тонн цацраг идэвхт, хортой усыг далайд асгаж байна. Ийм үнэлгээг Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас олон нийтэд танилцуулжээ.

Фото: Noboru Hashimoto / AFP

Яамны төлөөлөгч хортой усны алдагдал хоёр жилийн турш үргэлжилж, Засгийн газар уг хаягдлыг хоногт 60 тонн хүргэхээр хичээж байна гэв. Ерөнхий сайд Шинзо Абэ  хорт хаягдалтай тэмцэх явдлыг эрчимжүүлнэ гээд яамандаа ослын станцын оператор Tokyo Electric Power Co (Tepco) компанийн авч байгаа арга хэмжээнд нарийн хяналт тавих үүргийг өгчээ.

“Фүкүшима-1” атомын станцын газар доорх  хадгаламжаас асгаралт гарч байгааг дөрөвдүгээр сард илрүүлсэн байна. Эдгээр хадгаламжийн байгууламжийг ослын дараа цөмийн тогооны савханцрыг хөргөхөд ашиглаж байгаа далайн усыг хадгалахад зориулан бариулсан байжээ.

«Фүкүшима-1» АЦСтанцад 2011 оны гуравдугаар сарын 11-ны өдрийн газар хөдлөлт түүнийг дагалдсан цунамийн давалгааны улмаас осол гарсан юм. Цөмийн тогоог хөргөх системийн гэмтлээс үүдэн цөмийн савханцаруудын халалт гаран тогоог дэлбэлжээ. АЦС-ын эргэн тойронд цацраг идэвт бодисын хаягдал цацагдсны улмаас тэр хавийн 160 мянган хүнийг нүүлгэсэн байна. Ослын үр дагаварыг бүрэн устгахад бараг дөчөөд жил, 11 тэрбум ам.доллар зарлагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж