Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай, УИХ-ын даргын БНСУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай, Ерөнхий сайдын Австри, Унгар улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай хэлэлцэх юм байна. Мөн ”Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлах тухай, Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай, БНАСАУ-д буцалтгүй тусламжаар мах нийлүүлэх тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлын тухай, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг тус бүр авч хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж