Төрийн ордонд “Чонын дурлал” кино гарав

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд “Чонын дурлал” кино гарав

Зохиолч Б.Догмид, найруулагч Ж.Солонго, Монгол Кино нэгтгэлийн бүтээсэн “Чонын дурлал” уран сайхны бүтээлийг Төрийн ордны Байнгын хорооны танхимд гаргав. Ийнхүү хууль тогтоох байгуулалынханд уран сайхны аргаар байгаль хамгаалах үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо, УИХ дахь ногоон бүлгээс санаачлан зохион байгуулсан байна.

Киног бүтээгчид “чоно нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг боловч олноор нь устгасанаар уг тэнцвэр алдагдсан. Чонын удамт, тэнгэр заяат монголчууд байгаль орчноо сүйтгэх болсон нь өөрсдийнхөө үндсийг таслах зүйл хийж буй явдал” хэмээгээд чоныг хамгаалах талаар хууль ч хэрэгтэй байгааг онцолсон юм.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж